“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагуудаас хамтран Замын-Үүд, Улаанбадрах, Эрдэнэ, Өргөн сумуудын төрийн байгууллагуудын алба хаагчдыг оролцуулан зохион байгууллаа. Тус арга хэмжээнд “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн ойлголт, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд гарч буй алдаа дутагдал, анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж зөвлөмж гаргалаа.
Замын-Үүд сум дахь сум дундын газраас мэдээллээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба