Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг, шалгагдаж буй хүн, хуулийн этгээдийн талаарх мэдээлэл удаа дараа гарч байна.
Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар Нийслэлийн прокурорын газраас албан бичиг хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба