ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ТУС ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ТУС ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар 2019 оны 05 дугаар сарын 24-ний  өдөр  дүүргийн Татварын хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Хамтарсан зөвлөгөөнд дүүргийн ерөнхий прокурорын орлогч прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд  хяналт тавих ахлах болон хяналтын прокурорууд, дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн дарга, эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо. Зөвлөгөөнөөр тус хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нарт  хяналтын прокурор Д.Дэлгэрмаа “Эрх бүхий албан тушаалтны зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан шийдвэрийн биелэлтийг 2019 оны 2 дугаар улирлын байдлаар шалгасан шалгалтын дүн”-г танилцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад эрх бүхий албан тушаалтан нараас гаргаж байгаа алдаа, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хийсэн бол ахлах прокурор Ж.Бат-Эрдэнэ “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, түүнд анхаарах асуудлын талаар” сургалт явууллаа. Тус хамтарсан зөвлөгөөнөөс нийт 5 чиглэлээр шийдвэр гарган, биелэлтийг тооцон ажиллахаар шийдвэрлэсэн байна.