2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Гантулга удирдан прокурор, мөрдөгч нарыг оролцуулж Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирч буй хүндрэл бэрхшээл, алдаа зөрчил түүнийг таслан зогсоох, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай үндэслэлтэй явуулах, гарч буй алдаа зөрчлийг арилгуулах, хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан санал, бодлоо хуваалцлаа.
Зөвлөгөөний төгсгөлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад учирч буй хүндрэл бэрхшээл, алдаа зөрчил түүнийг таслан зогсоох, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай үндэслэлтэй явуулах талаар мөрдөгч нарт сургалт зохион байгуулсан байна.
НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба