Дорноговь аймгийн прокурорын газраас прокурор, зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтан нарын нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад прокурорын хяналтаар болон шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчлүүдийн талаар болон цаашид анхаарах асуудлууд”-ын талаар эрх бүхий албан тушаалтан нарт үүрэг чиглэл өгөв.
Нэгдсэн зөвлөгөөнд аймгийн Сайншанд дахь Гаалийн газар, Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа, Тагнуулын Ерөнхий газрын Дорноговь аймаг дахь хэлтэс, Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Автотээврийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Засаг даргын тамгын газар, Монгол банк, Мэргэжлийн хяналтын газар, Хилийн 0168 дугаар анги, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон олон нийтийн цагдаагийн ажилтан зэрэг хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх 17 байгууллагын 80 орчим эрх бүхий албан тушаалтнууд оролцож, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга хэлбэрийн талаарх санал, хүсэлт гаргасан байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба