​​НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСЭЭС ГААЛИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
​​НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСЭЭС ГААЛИЙН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Гаалийн ерөнхий газрын хилийн боомтуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа “Гаалийн улсын байцаагчийн давтан сургалт”-д хамрагдан суралцаж буй гаалийн улсын байцаагч нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд анхаарах асуудлаар сургалт явууллаа.

Сургалтаар “Гаалийн тухай хууль зөрчих” зөрчлийг шалгах явцад учирч байгаа хүндрэл бэрхшээл, хууль хэрэглээний ойлголтын талаар нээлттэй мэдээлэл солилцож, тус прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Н.Энхтуяа, хяналтын прокурор С.Батжаргал нар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх тодорхой ажиллагаа болон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрхэн явуулах талаар тодорхой жишээ баримтанд тулгуурлан тайлбарлан өгч сургалтыг явуулсан нь практик ач холбогдолтой боллоо.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР