Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр олон нийтэд мэдээлэгдсэн Б.Т нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ дагавар хүүхэд болох 4 настай, эрэгтэй О.Э-г биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ялыг оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба