Улсын Ерөнхий прокурорын 2016 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан “Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн прокурорын газраас төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу харьяа прокурор, ажилтнуудын ажлын ачааллыг харгалзан эрүүл мэндийг хамгаалах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд дотооддоо спортын уралдаан, тэмцээнийг зохион байгууллаа.
Прокурор, ажилчид 4 баг болж хуваагдан, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, шатар, даам, ширээний теннис гэсэн спортын 6 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин хоорондоо өрсөлджээ.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба