АВЛИГА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

A- A A+
АВЛИГА, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ.

Тус аймгийн прокурорын газраас санаачлан 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд хуулийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Тагнуулын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагч зэрэг нийт 38 хүн оролцсон байна.

  

Зөвлөгөөнд оролцогч байгууллагаас Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Цэцэгмаа “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал” Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ш.Сувд-Эрдэнэ “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн талаар”, Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Цогбадрах “Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис”, Тагнуулын газрын ажилтан Г.Төртүвшин “Байгууллагын болон, албаны нууц” зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулжээ.

Зөвлөгөөнд оролцогчдоос нараас гаргасан саналын дагуу ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган, биелэлтийг улирал тутам хэлэлцэж, хамтарсан зөвлөгөөний явц үр дүнгийн талаар хагас, бүтэн жилээр хэлэлцэж байхаар тогтов.

 

 

ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР