ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХАМТРАН “ШИЙДВЭРЛЭЛТ-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮР ДҮНГ НЬ ТООЦОВ.

A- A A+
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХАМТРАН “ШИЙДВЭРЛЭЛТ-2019” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ,  ҮР ДҮНГ НЬ ТООЦОВ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд шийдвэрлэгдээгүй буюу хугацаа сунгагдан шалгагдаж буй эрүүгийн хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлын хүрээнд “Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 45 хоногийн хугацаатайгаар зохион байгуулав.

Дээрх арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэгдээгүй байгаа хэргийн судалгаа, прокурор, мөрдөгч нараас хийж гүйцэтгэх ажлын удирдамж, төлөвлөгөө, ажлын чиглэлийг тус тус гаргаж, арга хэмжээний явц байдал, үр дүн, анхаарах асуудлын талаар 7 хоног тутам харилцан ярилцан дүгнэж ажиллав.

Тус 2 байгууллага нь хамтран зохион байгуулсан арга хэмжээний нэгдсэн дүнг хэлэлцэж, “Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээнд хариуцсан ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан прокурор, мөрдөгч нарыг шагнаж, урамшуулах арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн прокурорын газар дээр хамтран зохиов.

“Шийдвэрлэлт-2019” арга хэмжээнд хамт олноо манлайлан ажилласан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа, С.Оюунжаргал, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Батаа, мөрдөгч, цагдаагийн ахлах  дэслэгч Г.Жавхлан нарт байгууллагын шагнал, урамшууллыг Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан нар гардууллаа.

  

  

 

Арга хэмжээнд тус 2 байгууллагын удирдлагууд, прокурор, мөрдөгч, ажилтнууд оролцож, цаашид эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар ажил хэргийн уулзалт хийлээ.

 

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР