АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АШИГЛАЛТЫН ЖУРАМ ЗӨРЧИХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ,  АШИГЛАЛТЫН ЖУРАМ ЗӨРЧИХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тээврийн Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтран Монгол Улсын Ерөнхий прокурор,  Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран  баталсан “Төв, орон нутагт зохион байгуулах сургалтын хөтөлбөр, хуваар”-ийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд  Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад  “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр дээрх 3 аймаг дахь прокурор, цагдаа, шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтан, алба хаагч нарт сургалт зохион байгууллаа.

      

Сургалтыг Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, С.Оюунжаргал нар удирдан явуулж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, зам орчны байдал зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлөх, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, энэ төрлийн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэж байгаа практик, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм зэрэг сэдвээр хичээл заасан байна.

 

                  ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР