“ШИЛДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ШИЛДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” УРАЛДААН  ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Архангай аймгийн Прокурорын газраас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Шилдэг эрх бүхий албан тушаалтан” уралдааныг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Энэхүү уралдааны тэргүүн байранд тус аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Ч.Эрдэнэбаяр, дэд байранд аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч С.Гэлэн, гурав дугаар байранд мөн татварын хэлтсийн улсын байцаагч Ч.Баярмагнай нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан байна.

“Шилдэг эрх бүхий албан тушаалтан” уралдаан нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн, өөр хоорондын хамтын харилцааг сайжруулсан үр дүнтэй уралдаан болжээ.

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР