“ЗУНЫ АМРАЛТ-СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
“ЗУНЫ АМРАЛТ-СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Баянгол дүүргийн Прокурорын газар, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хамтран 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Зуны амралт-Сурагчийн аюулгүй байдал-2019” арга хэмжээг тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Герман Монголын хамтарсан 38 дугаар дунд сургуулийн багш, эцэг эхчүүд, сурагчдын дунд зохион байгуулжээ.  

  

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, Зөрчлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж боловсруулж уг арга хэмжээнд оролцогчдод гардуулж өгсөн байна.

 

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР