Говьсүмбэр аймгийн Засаг даргын ивээл дор 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан “Говьсүмбэр аймгийн мастеруудын спортын анхдугаар наадам”-д тус аймгийн Прокурорын газрын ажилтнууд амжилттай оролцсон байна.
Тэмцээнд аймгийн прокурорын газрын жижүүр Д.Ганбаатар нь ширээний теннисний ганцаарчилсан төрөлд 1 дүгээр байр, дартсын төрөлд 2 дугаар байр, 3.000 метрийн гүйлтийн тэмцээнд 3 дугаар байрыг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газар дахь “Биеийн тамир, спортын салбар зөвлөл”-ийн дарга, аймгийн Ерөнхий прокурорын орлогч Б.Мөнхдөл гардуулан өгч, хамт олных нь зүгээс баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба