НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

A- A A+
НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас санаачлан, аймгийн Шийдвэр гүйцэтгэх газартай хамтран “Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд анхаарах асуудал”-ын талаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын 75 удирдах албан тушаалтанд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдээлэл хийлээ.

  

 

 

 

 

 

 

 

 

Тус уулзалтаар удирдах ажилтнуудад нийтэд тустай ажил хийлгэх ялын үндсэн ойлголт зорилго, агуулгыг танилцуулан,  Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг сурталчлан таниулах зорилгоор гарын авлага бэлтгэн хүргүүлж, тэдний санал хүсэлтийг сонссон юм.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас аймгийн захиргааны харьяа байгууллагууд нийтэд тустай ажил хийлгэх ажлын байрны талаарх мэдээлэл, саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтмол ирүүлж байх, аймгийн Засаг даргын зүгээс төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалтнуудад нийгэмд тустай хөдөлмөрийн нөөцийг үр дүнтэй ашиглаж, хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллах талаар тус тус чиглэл өгчээ.        

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР