ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Сургалт, зөвлөгөөнийг Улсын Ерөнхий прокурорын орлогч Төрийн хууль цаазын шадар зөвлөх С.Алиманцэцэг нээж үг хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын албан захидлыг Хэрэг эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр зөвлөгөөнд оролцогчдод уншиж танилцууллаа.

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Прокурорын байгууллагын бүтэц орон тоо шинэчлэн батлагдаж, улсын хэмжээнд Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурорууд томилогдон ажиллаж байгаа бөгөөд тус сургалт, зөвлөгөөнд Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын нийт 66 прокурор оролцож байна.