НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АЮУЛГҮЙ БАЙДАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙДЛЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  АЮУЛГҮЙ БАЙДАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН  БАЙДЛЫГ ШАЛГАЖЭЭ

Нийслэлийн Прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын А/63 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилтийг Сүхбаатар, Баянгол дүүргийн Прокурорын газруудад;

Мөн А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлэгийн хуудсаар ажилтнуудыг ажлаас чөлөөлөхөд мөрдөгдөх журам”, 35 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан прокурор, ажилтанд чөлөө олгох журам”-ын хэрэгжилтийг Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газруудад тус тус шалгажээ.

Шалгалтаар харуул хамгаалалт, аюулгүй байдал, прокурор, ажилтнуудын ажлын цаг ашиглалтыг гэнэтийн байдлаар шалгаж, хэрэг, материал сейфэнд хийсэн эсэх, өрөө, сейфыг цоожилж, лацдасан эсэхийг зарим албан өрөөнд үзсэнээс гадна байгууллагын захиргаанаас прокурор, ажилтнуудад чөлөө олгосон тушаал шийдвэр, чөлөөний хуудас болон эмнэлэгийн хуудас, эмчийн магадлагаа, цагийн бүртгэл зэрэгтэй танилцаж, шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлаар дүүргийн Прокурорын газруудад  мэдээлэл хүргүүлэхээр болсон байна. 

  НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР