ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС ХАДГАЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

A- A A+
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС ХАДГАЛСАН  ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М гэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Морфин бодисын агууламж бүхий 3 ширхэг шилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэх хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч М-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР