Монгол Улсад айлчлал хийж буй Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч уулзав.
Хатагтай Александра Жерковыг дагалдан тус хорооны гишүүн, Бахрейн Улсын Парламентын гишүүн, ноён Али Аларади мөн уулзалтанд оролцож, Прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба