ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН АЖИЛЛАХ ОРЧИН, НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖЭЭ

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН АЖИЛЛАХ  ОРЧИН, НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖЭЭ

Дорноговь аймгийн Прокурорын газар нь Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтаж байгууллагынхаа албан байранд нийт 98 сая төгрөгийн их засварын ажил хийжээ.

     

Энэ ажлын хүрээнд мөн сургалтын танхим, архивын өрөөг шинээр тохижуулсан ба ажиллах орчин, нөхцөл таатай болсонд тус газрын прокурор, ажилтнууд сэтгэгдэл өндөртэй байна.

 

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР