ЭРХ БҮХИЙ 140 АЛБАН ТУШААЛТАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРХ БҮХИЙ 140 АЛБАН ТУШААЛТАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Прокурорын газрын Хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн хяналтын прокурор Ж.Ганцэцэг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газраас зохион байгуулсан “Хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг чадваржуулах нь” сэдэвт зөвлөгөөний үеэр зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарах асуудлаар сургалт явуулжээ.

      

Тус зөвлөгөөнд нийт 140 орчим хэсгийн байцаагч оролцсон ба сургалтаар зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шалгах, ялангуяа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гомдол, мэдээллийг шалгах явцад  хэргийн газрын үзлэг хийх, эд зүйл, баримт бичгийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцох, бэхжүүлэхэд анхаарах асуудлын талаар заасан байна.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР