Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/63 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Прокурорын газар 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус аймаг дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагч нартай хамтран прокурор, ажилтнуудад гэмт халдлагаас биеэ хэрхэн хамгаалах, нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гав, цахилгаан бороохой, нулимс асгаруулагч хэрхэн хэрэглэх талаар практик сургалтыг зохион байгууллаа.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба