ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Прокурорын газраас 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Нийслэл, дүүргийн Прокурорын газруудын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокуроруудын хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд Нийслэлийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Д.Цэцэгбадам “Шүүхэд төрийг төлөөлөх чиглэлээр дүүргийн прокурорын газруудаас 5 дугаар сард хийсэн ажлыг дүгнэсэн дүн, цаашид анхаарах асуудал”-ын талаар, хяналтын прокурор А.Золзаяа “Шүүхээс прокурорт буцаасан хэргийг зааврын дагуу үндэслэлтэй дүгнэж байгаа эсэхийг судалсан дүн”-г тус тус танилцуулсан байна.

               

Мөн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхцэцэг “Прокурор шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж оролцохын ач холбогдол” сэдвээр мэдээлэл хийж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор З.Оюундэлгэр ажлын туршлагаасаа хуваалцжээ.

Зөвлөгөөнд Улсын Ерөнхий Прокурорын Газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяа оролцож, тус хяналтын чиглэлээр анхаарвал зохих асуудлаар үүрэг, чиглэл өгч, зөвлөгөөнөөс тодорхой шийдвэр гаргасан байна.

                                                                                                                

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР