Монголын Хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр спортын дөрвөн төрлөөр амжилттай зохион байгуулагдсан билээ. Сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, боулингийн төрлүүдэд нийт 13 багийн 372 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд Прокурорын хороо тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон.
Спортын тэмцээн уралдаанд амжилт гаргасан Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэл, дүүргийн Прокурорын газрын нийт 24 прокурор, ажилтнуудыг Улсын Ерөнхий Прокурорын Газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар үндсэн цалингийн тодорхой хувиар шагнаж урамшуулсан байна.
http://www.prokuror.mn/a/3134
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба