Дорноговь аймгийн хууль сахиулах чиг үүргийн байгууллагууд хамтран “Эрх зүйн боловсролыг Иргэн бүрт” өдөрлөгийг зохион байгуулжээ.
Аймгийн Прокурорын газар бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор иргэдэд хуулийн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан сумдын иргэд, төрийн албан хаагч нарт Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр яриа таниулга хийжээ.
Харин ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа, сургалт хийж холбогдох гарын авлага боршурыг тараасан байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба