Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газар, тус сум дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд болон Орхон, Сант сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замд нэгдсэн шалгалт хийжээ.
Мөн шалгалтын үеэр 200 гаруй иргэд, жолооч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, сэрэмжлүүлэг тараасан байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба