Соёлын тухай хуульд Монгол Улсын иргэн нь угийн бичих хөтлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хуулийг хэрэгжүүлэх үүднээс Говьсүмбэр аймгийн Прокурорын газар дотоод сургалтын өдрөөрөө “Монголын ураг, удам, уламжлалын холбоо”-ны багш Д.Цогбадрахыг урьж, гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлэх, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хэрхэн хөтлөх талаар заалгажээ.
Сургалтаар зарим прокурор, ажилтнуудын угийн бичгийг жишиг байдлаар хөтөлж үзүүлсэн байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба