Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Э-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцжээ.
Шүүхээс Б.Э-г 10 настай бага насны хүүхэд хүчиндсэн гэм буруутайд тооцож, 18 жил 7 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба