Дорнод аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг эрчимжүүлэх болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд 4 дэх жилдээ зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд аймгийн Прокурорын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний албаны удирдлага, албан тушаалтнууд болон өмгөөлөгч нарын төлөөлөл зэрэг нийт 44 хуульчид оролцсон байна.
Шүүгч, прокурор, мөрдөгч нараас эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарч буй хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтуудын талаар харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтонд хүрсэн ач холбогдолтой зөвлөгөөн болжээ.
ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба