ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 215 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗӨРЧИЛ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДЖЭЭ

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 215 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН  ЗӨРЧИЛ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, цагдаагийн хэлтэстэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаар” хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан байна.

Тус дүүргийн шүүх 2019 оны 5 сарын байдлаар 462 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсний 215 буюу 46,5 хувь нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зөрчих зөрчил эзэлж байгаа тоон үзүүлэлт гарчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, сэтгэл зүйн хүнд дарамтанд өртөж байдаг.

Тиймээс зөрчлийн хэрэг бүртгэлтийг шуурхай явуулж, шийдвэрлэж байх, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд шүүх, прокурор, цагдаагийн үйл ажиллагааны уялдаа холбоо чухал байгаа талаар хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцжээ.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР