ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын хамтарсан зөвлөгөөн”-ийг 2019 оны 6 дугаар сарын 21ий өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд 14 байгууллагын 50 гаруй зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан оролцсон бөгөөд Сум дундын ерөнхий прокурор М.Гэрэлбадрах “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр, хяналтын прокурор Э.Болор Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны тоон үзүүлэлт, Улсын Ерөнхий прокурорын тушаалаар шинэчлэн баталсан аргачилсан заавар” сэдвээр, хяналтын прокурор Н.Амаржаргал “Хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл, журам” сэдвээр тус тус сургалт хийж, харилцан санал солилцсон байна.

 

                        ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР