Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Монголын Хуульчдын холбооны урилгаар манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Цэргийн Ерөнхий Прокурорын Газрын болон тус улсын Хуульчдын холбооны 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г.Петров тэргүүтэй төлөөлөгчид болох Цэргийн прокурорын газрын Хоёрдугаар газрын дарга, хошууч генерал С.Н.Скребец, Гуравдугаар газрын дарга, хошууч генерал С.А.Зараев, Дөрөвдүгээр газрын дарга, хошууч генерал И.А.Шаболтанов, Төв аппаратын хэрэг эрхлэх газрын дарга, хурандаа И.В.Шарапова, Цэргийн Ерөнхий прокурорын туслах, хошууч А.С.Суворов нар хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурортой тусгайлан ажил хэргийн уулзалт хийсэн юм.
ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г.Петров тус улсын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн мэндчилгээг хүргэж, хоёр улсын прокурорын байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Төлөөлөгчдийн ажлын айлчлал 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба