Увс аймгийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулаагүй эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөгөөн хийжээ.
Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй шалтгаан нөхцөл, хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгсөн байна.
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба