ОХУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ПЕТРОВ ВАЛЕРИЙ ГЕОРГИЕВИЧ: БИД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН ЧИГЛЭЛҮҮДИЙГ ЯРЬЖ ТОХИРСОН.

A- A A+
ОХУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, ЦЭРГИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ПЕТРОВ ВАЛЕРИЙ ГЕОРГИЕВИЧ: БИД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН ЧИГЛЭЛҮҮДИЙГ ЯРЬЖ ТОХИРСОН.

Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Оросын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзах үеэр ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн ерөнхий прокурор Петров Валерий Георгиевичтай ярилцлаа.

Манай улсад ажлын айлчлал хийж байгаа танд энэ өдрийн мэнд хүргэе. ОХУ нь цэргийн дагнасан прокурорын газартайгаараа онцлог. Цэргийн Ерөнхий прокурорын газрын үндсэн чиг үүрэг, онцлох зүйл нь юу байдаг вэ?

-ОХУ-ын Цэргийн прокурор нь улсынхаа Ерөнхий прокурорын газрын салшгүй холбоотой нэг эд эс нь байдаг. Цэргийн прокурорын газрын гол зорилго нь ОХУ-ын батлан хамгаалах чадамжийг илүү сайжруулах явдал юм. Монгол Улсын хувьд Цэргийн прокурорын газар байсан тухай дууллаа. Өнөөдөр танайд Цэргийн тусгай прокурорын газар байхгүй ч гэсэн цэргийнхэнтэй холбоотой прокурорын үйл ажиллагааг газар нутгийн бүтцээрээ энгийн байдлаар зохион байгуулаад явж байгаан байна. Маш амжилттай ажиллаж байгаа гэдгийг сонслоо.

Монгол Улс, ОХУ-ын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа ямар шатандаа байна вэ? Цаашид хэрхэн хамтран ажиллах боломжтой гэж харж байгаа вэ?

Манай хоёр улсын прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа үеийн үед өндөр хөгжиж байсан. Ялангуяа боловсон хүчин бэлтгэх чиглэлээр танай улсад ихээхэн дэмжлэг үзүүлж байсан. Мөн харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллаж байсан. Цаашид ч хамтарч ажиллах олон чиглэлүүд байгааг өнөөдрийн уулзалтаар тодотгосон. Монгол Улсын Ерөнхий прокурортой уулзахдаа хамтын ажиллагааны ерөнхий чиглэлүүдээ ярилцсан.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурортой уулзлаа. Уулзалтын агуулга үр дүнг та хэрхэн харж байна вэ?

Бидний өнөөдрийн уулзалт маш үр дүнтэй болсон гэж бодож байна. Учир нь үндсэн үзэл бодлууд хоорондоо маш их таарлаа. Энэ нь суурь сайн тавигдсантай холбоотой. Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайкагийн урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурорын төлөөлөгчид Байгал нуурт айлчилж Байгал нуурыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааны үндэс сууриа тавьсан. Энэ ажил маань ч амжилттай хэрэгжиж байна. Энэ долоодугаар сард дахин Монгол Улсын Ерөнхий прокурорын төлөөлөгчдийг Эрхүү хотод энэ чиглэлээр ажиллахаар урьсан зэрэг бид хамтын ажиллагааны олон чиглэлүүдийг ярьж тохирсон, их үр дүнтэй уулзалт боллоо.  

Сэтгүүлч Ю.Ариунзаяа.

УЕПГ-ЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА