ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХИ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНҮҮДЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХИ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНҮҮДЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорноговь аймгийн прокурорын газар “Хүний эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичгүүд” сэдвээр тусгай хөтөлбөр боловсруулж, 2019 оны 6 сарын 19-ний өдөр сургалт хийсэн байна.

Сургалтанд прокурор, мөрдөгч, шийдвэр гүйцэтгэгч нарын нийт 70 гаруй алба хаагчдыг хамруулж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал,  Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг Монгол Улсын олон улсын гэрээнүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Мөн аймгийн ерөнхий прокурор С.Цэрэнсамбуу Улсын Ерөнхий прокурорын дэргэд "Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөл" байгуулагдсан талаар танилцуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, аливаа хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхээс ангид байж, хууль ёсны дагуу ажиллахыг үүрэг болгосон байна.

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР