СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

A- A A+
СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ МОНГОЛ  УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГИЙГ  ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн Н, М нарын 4 хүнд холбогдох хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Н, М нар нь 2017 онд БНХАУ-аас “мөс” гэх нэршилтэй 3,47 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1-4 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР