УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ С.АЛИМАНЦЭЦЭГ БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС МАКАОГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ С.АЛИМАНЦЭЦЭГ БНХАУ-ЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС МАКАОГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн нарийн бичгийн дарга Чань Хойфан тэргүүтэй 12 төлөөлөгч 2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай", “Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэхээр төлөвлөжээ.  

Өнөөдөр /2019.06.26/ Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Улсын Ерөнхий Прокурорын Газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат болон Хууль Зүй Дотоод хэргийн яамны Гэрээ эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий нар байлцсан юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.