ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙГ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙГ  УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН  ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар” шинэчлэн батлагдаж, улсын хэмжээнд тус хяналтын ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн болсонтой холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. 

Зөвлөгөөнд 21 байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах 45 албан тушаалтнууд оролцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явц дахь удирдлага зохион байгуулалт, прокурорын хяналтын чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ “Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих аргачилсан заавар”-аар сургалт орлоо.

Зөвлөгөөнд оролцогчид танилцагдсан асуудлын хүрээнд сонирхсон асуулт тавьж, тулгарч буй асуудлын талаар байр сууриа илэрхийлэн, харилцан санал солилцож, хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР