ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙГ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙГ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ШАЛГАЖ     ШИЙДВЭРЛЭХ АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас санаачлан тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагтай хамтран  “Зөрчлийн  хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд  заасан хугацаанд шалгаж, шийдвэрлэх аян”-ыг зохион байгуулж, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дүнгээ хэлэлцлээ.

Аяны үр дүнд зөрчлийн хэргийн шийдвэрлэлт өнгөрсөн оны мөн үеэс 17,1 хувиар өссөн, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.

 

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР