Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас тус суманд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагуудтай хамтран Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Асгат сумын иргэдэд зориулж “Нээлттэй өдөрлөг-Сургалт, хэлэлцүүлэг” зохион байгуулж ажилласан байна.
Тус арга хэмжээний хүрээнд сум орон нутагт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж, иргэдэд урьдчилан сэргийлэх болон хууль эрх зүйн зөвлөгөө өгч гомдол, хүсэлтийг нь хүлээн авч ажилласан байна.
Дээрх сумдад хууль бусаар ан агнах, мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчлүүд түгээмэл гарч байгаа тул энэ төрлийн хэрэг, зөрчлийг гаргахгүй байх, мөн иргэд мэдээлэл өгч хяналт тавьж байхыг уриаллаа.
ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ
ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОР ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба