ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзориг тус аймгийн Тэлмэн, Нөмрөг, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сумдын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай “Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал сэдэвт уулзалт, сургалт зохион байгууллаа.

Нийт 46 эрх бүхий албан тушаалтан сургалтанд хамрагдсан байна.

Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, прокурорын байгууллагатай хэрхэн холбоотой ажиллах талаар мэдээлэл өгсөн юм.

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР