Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалтын төвөөс “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Мөнгө угаах гэмт хэргийг шалгахад анхаарах асуудлууд” сэдэвт хичээлүүдийг Е-прокурор сайтанд 2019 оны 7 сарын 03-ны өдөр байршуулж, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд дотооддоо судлах ажлыг зохион байгуулжээ.
Дээрх хичээлийг давхардсан тоогоор нийт 738 прокурор, ажилтан системд хандалт хийж үзсэн нь цахим сургалтын хэрэгжилтэд ахиц гарсан арга хэмжээ болсон байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВ
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба