Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэстэй хамтран зөвлөгөөн зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд Дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Булганцэцэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү, 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Сугаржав нар болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурорууд, эрх бүхий 57 албан тушаалтан оролцож, 2019 оны хагас жилийн ажлаа дүгнэн, харилцан санал солилцож, хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаар болсон байна.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба