Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн прокурорын газруудын дунд “Прокурорын манлайлал-2019” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 22-ноос 6 дугаар сарын 22-ны хооронд зохион байгуулж, дүнгээ гаргасан байна.
Нэгдсэн арга хэмжээг зарлах үед Нийслэл, дүүргүүдийн хэмжээнд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг даруй илрүүлэх боломжтой, яллагдагчаар татагдвал зохих хүн тодорхой боловч байгаа газар нь мэдэгдэхгүй хэрэг бүртгэлтийн 4333 хэрэг байснаас 1676 хэрэг буюу 39 хувийг эцэслэн шийдвэрлэж, 567 хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
“Прокурорын манлайлал-2019” нэгдсэн арга хэмжээний дүнг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай, үр дүнтэй явуулж, холбогдох хэргүүдийг богино хугацаанд шийдвэрлэн, бусдыгаа тэргүүлж ажилласан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хамт олныг Нийслэлийн прокурорын газрын Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба