Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хамт олон аймаг байгуулагдсаны 25 жилийн ойн баяр, “Боржигин- 2019” наадмыг угтаж Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах “Цэргийн алдар” хөшөөний ойр орчмын газрын хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Энэ үеэр тус аймгийн прокурорын газраас байгаль орчинд хог хаяхгүй байх, хүрээлэн байгаа орчноо хайрлаж хамгаалах уриалгыг иргэдэд өгч ажиллажээ.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба