/Монгол Улсад Прокурорын байгууллага байгуулагдсаны 89 жилийн ой болон "Прокурорын албаны өдөр"-т зориулав. Цуврал-2/
Монгол Улсын прокурорын байгууллагын хөгжил, дэвшлийн төлөө, хүний эрхийг дээдлэн, шударга ёсыг хамгаалахын төлөө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн үе үеийн Ерөнхий прокуроруудыг цувралаар танилцуулж байна.
БНМАУ-ын прокурор Лхамжавын Чулуунбат
Л.Чулуунбат нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд 1907 онд төрсөн. 1915 онд бага сургууль төгсөж, Нам эвлэлийн гишүүн, хошууч тасгийн бичээч, Эвлэлийн хорооны тал бичээч, бичиг хэргийн эрхлэгч хийж байжээ.
1931-1932 онд Шүүх яамны эрхэлсэн бөгөөд Улсын прокурор, 1932 оноос Өвөрхангай аймгийн Шүүх таслах газрын дарга, аймгийн прокурорын алба хааж байв.
Эх сурвалж: "Монгол Улсын Прокурорын байгууллагын түүхэн замнал" ном. УБ. 2010 он. 50-р тал.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба