Баян-Өлгий аймгийн прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.
Уг нээлттэй хаалганы өдөрлөгөөр аймгийн хэмжээнд энэ онд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа иргэдийн тоо өсч байгаа мэдээллийг хүргэж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулсан байна. Мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах, байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлагаа олгох болон баримт түр олгох тухай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай зэрэг гарын авлагуудыг тарааж, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг авч ажиллажээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба