Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 19 эрх бүхий албан тушаалтан, алба хаагчдад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар 2 цагийн сургалт зохион байгууллаа.
Тус газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гаргаж буй нийтлэг алдаа, дутагдлыг арилгуулах, алба хаагчдыг мэргэшүүлэх зорилготой энэхүү сургалтаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг нэг стандартаар явуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэр, тэмдэглэлийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны талаар хэрэгцээтэй мэдээллийг өгсөн байна.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба