Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулдаг “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд болохоор товлогдсон байна.
Энэ удаагийн семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор Б.Бат-Орших “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа: онол, практикийн үндсэн асуудал" сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант, хяналтын прокурор Ц.Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ял: эрүүгийн эрх зүйн уламжлал, шинэчлэл, чиг хандлага" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж оролцоно.
Тус цуврал семинараар докторын зэрэг горилж буй судлаачид өөрийн сэдвээ олон нийтийн дунд хэлэлцүүлэх, санал, шүүмж авах цаашид судалгааны ажлаа сайжруулах, чанаржуулах боломжтой ажээ. Мөн хууль зүйн их сургуулиудын докторын зэрэг хамгаалах журамд докторант нь энэ төрлийн семинарт оролцсон байхыг тусгасан байдаг байна.
Докторантын цуврал семинар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхимд” 16.30 цагаас эхэлнэ.
http://nli.gov.mn/?p=6342
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба