УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, АНУ-ЫН БААРЫН ХОЛБООНЫ "ЭРХ ЗҮЙТ ЁС САНААЧИЛГА" БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР, АНУ-ЫН БААРЫН ХОЛБООНЫ

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас АНУ-ын Баарын Холбооны "Эрх зүйт ёс санаачилга" байгууллагатай хамтран тус байгууллагын зөвлөх, Олон улсын боловсролын хөтөлбөрийн удирдагч, хатагтай Жесси Танненбаум болон АНУ-ын Холбооны прокурорын газрын прокурорын оролцоотойгоор Монгол Улсын прокуроруудад сургалт явуулж байна.

Уг сургалт нь хоёр улсын хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үргэлжлэл болох дээрх сургалт нь дотоодын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайн туршлагыг өөрийн онцлогт тохируулан хуульчлах боломжийг эрэлхийлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг дэлгэрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагч нар тодорхойлж байна. 

Сургалт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд "Ял тохиролцох онол, эрх зүйн зохицуулалт болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" сэдвийн хүрээнд Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокуроруудыг цахим хэлбэрээр хамруулан зохион байгуулах юм.

           

     УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР